Wednesday, January 4, 2012

миний шүтээн

Зургаан сарын хорин есөн
Зураг шиг сайхан налгар зун байсан юм
Зуурдаар аав минь амиа алдаж
Замбуулинд би аавгүй хоцорсон юм
     Бурханд аавын минь хэрэг гарсан юм байлгүй
     Буцаж ирэлгүй түүгээрээ явсан юм
     Диваажинд аавын минь орон зай дутсан юм байж дээ
     Дэндүү эрт намайгаа орхиод одсон юм
Үйлийн үр нь таарсан юм шиг
Үдийн хугархайд аав минь гарахдаа
Эргэж ирэхгүйгээ мэдсэн юм шиг
Ээжийг минь татаж үнсээд гарсан юм
      Үдэш болж нар жаргалаа
      Үүдээр аав минь орж ирсэнгүй
      Гай таарсан тэр нэг орой
      Гал дээр сүүтэй будаа буцлах нь нэгийг өгүүлнэ
Нэг их удсангүй аав минь өнгөрснийг бид мэдлээ
Нутгийн хүмүүс аавын минь цогцосыг
Хүндэтгэлтэйгээр өргөж гэрт орууллаа
Хүүхэд шиг цайлган ааваасаа би ингэж хагацсан юм
     Балчир жоохон байсан ч гэлээ
     Босоод ирээсэй гэж дотроо найдаж
     Хөрч хөшсөн биеийг нь тэврэн
     Хөлийг нь дэрлэж уйлж суусан юм
Шөнө болгон зүүдэндээ
Шивнэж би аавтайгаа ярилцдаг болхоор
Хийсвэр хоосон зүйл ч гэлээ
Хамгийн ихээр зүүдэнд би шүтдэг юм.

Sunday, December 4, 2011

миний гоёл


Нуруу нь намхан ч сэтгэл нь  цагаахан ээжээрээ би гоёдог
Нэгэн цагт дэлхийг эзэгнэж явсан Монголоороо би гоёдог
Үзэл бодолдоо тууштай манлай вангаар би гоёдог
Үүрд жаргахын бэлгэдэлтэй соёмбо, сүлдээрээ би гоёдог
        Хамаг Монголыг нэгтгэсэн хаан Чингисээр би гоёдог
        Хан төрийг удирдаж байсан хатан Мандухайгаар би гоёдог
        Хэцүү цагт шантраагүй хатуужилт ардаараа би гоёдог
       Хүн чанараа гээгээгүй хүмүүнлэг Монголчуудаараа  би гоёдог
    


Friday, December 2, 2011

бие даалт

Монгол улсын их сургууль
Монгол хэл соёлын сургууль
Дармагийн Батбаяр : Бүтээхүйн зүй тогтол ба сайхныг бүтээхүйн нууц
Энэхүү ном нь зохиогчийн хөдөлмөрийг харуулсан бүтээл болох нь

                                                                Бүтээл туурвих орчин
Нисэх орон зай байхгүй бол шувуу хичнээн ч далавчтай байгаад нисч чадахгүйтэй адил бүтээл туурвих орчин байхгүй бол хичнээнч авъяастай байгаад бүтээн туурвиж чадахгүй .Бүтэээн туурвих орчин бол уран бүтээлийг бүрэлдүүлж гүйцээн төгсг
өх нэг чухал нөхцөл.Чухамхүү ийм орчин байсан учраас дэлхийн урлаг , ураг зохиолын үнэт эрдэнэс болсон суут бүтээлүүд бий болсон хэрэг юм.энэхүү Бүтээн туурвих орчин бол тансаг орд шилтгээн бус урц хонгил агуй овоохой ч бус.Чухамхүү ийм орчин байсан учраас дэлхийн урлаг , ураг зохиолын үнэт эрдэнэс болсон суут бүтээлүүд бий болсон хэрэг юм.энэхүү Бүтээн туурвих орчин бол тансаг орд шилтгээн бус урц хонгил агуй овоохой ч бус.Энэ бол тийм хэмээн тодорхойлогдошгүй ер бусын өвөрмөц нууц орчин.Тухайлбал: Онеро дө Бальзак өөрийнхөө цонхыг чимээ шуугийн оруулахгүйн тулд битүүлэн хаагаад , хаалгаа түгжин , лааны гэрэлд халаад өмсөн бичдэг байжээ.Ингэж бүтээл туурвихыг ихэнхи уран бүтээлчид эрхэмлэдэг байсан байна.Зарим зураачид гудамж талбайд сууж бодит үйл явдлыг зурж байх нь олонтаа харагддаг . Гэхдээ энэ нь уран бүтээл туурвих бус уран бүтээлдээ хэрэглэгдэх баримт материал цуглуулж буй хэрэг .Байгаль дээр өсөж үржиж буй ургамал амьтан бүгд  далд ургадаг үүнээс үзвэл бүтээл туурвих орчин нь эхийн умай , газрын хөрс ,дэлхийн хэвлий юм.

Амрагтаа


        Архи тамхинд аминчилж би дурладаггүй
        Алт мөнгөнд алалцаж  би  шунадаггүй
        Алдар нэрийн хойноос аргацааж би зууралдаггүй
        Ариухан хайрын дээжийг амрагтаа амсуулахыг би хүсдэг
Алтан ембүү, алаг торгонд би хоргоддоггүй
Аюул учруулах сонголтоос ч би зайлсхийдэггүй
Архиран дайрах араатнаас ч би эмээдэггүй
Амраг чамаасаа хагацахаас би айдаг.
        

Эрх чөлөө


Тарвага тааваараа идээшилж байвал тэр эрх чөлөө
Тахь таалалаараа давхиж байвал тэр эрх чөлөө
Такси бариад түгжрэлгүй явж байвал тэр эрх чөлөө
Тамхигүй орчинд би байж л байвал тэр миний эрх чөлөө.

Эх орондоо өчих өчил


Хасбаатарын цэрэг шиг хүчирхэг байж чадахгүй ч
Хатанбаатарын  сэлэм шиг үнэнч байж чадна би
Чингис богдын цэрэг шиг эрэлхэг байж чадахгүй ч
Чингүүнжавын үхэл шиг үнэнч байж чадна би
       
            

Wednesday, November 23, 2011

нохой үнэг болсонд хэн буруутай бэ


 “Хэрэв намайг хэвлэлгүй засгийн газар, засгийн газаргүй хэвлэлийн аль нэгийг сонго гэвэл би эргэлзэж тээнэгэлзэлгүй засгийн газаргүй хэвлэлийг сонгох болно”. Хэвлэлийн эрх чөлөөг хүндэтгэсэн үгсээс надад хамгийн их таалагддаг нь АНУ-ын ерөнхийлөгч асан Томас Жефферсоны хэлсэн дээрх үг. Дусал бэхээр засгийг унагаах хүчтэй хийгээд эх сурвалжаа амиараа ч хамгаалах зоригтой, эцэс сүүлд нь энэ хэний төлөө байв гэхэд гагцхүү ард олны үг хэлэх , үнэнийг мэдэх индэр нь байхын тулд дарамт шахалтын давалгаан дунд босогч байдаг дөрөв дэх засаглалд эрх чөлөө ямар ч баялагаас эрхэм гэдэгтэй худал хуурмагаас өөр хэн ч, юу ч санал зөрөхгүй биз ээ. Гагцхүү тэр л үнэт зүйлийг нь эзэрхийлэх аваас ардчилсан шударга засаглалын өнгө төрх сааралтаж, хүн ард бид хоёр нүдээ хэн нэгний хүсэл зорилгын хүлээсээр боолгуулах болно. Ардчилал булшлагдахаас гадна бидний оюун санаа булшлагдах болно. Наполеон агуу удирдагч байсан уу. Тийм. Ганц сонин 100 мянган цэрэгтэй армиас илүү гай тарьж чаддаг хэмээн тэр итгэж, зөвхөн эрх чөлөөт хэвлэлийн өмнө өвдөг чичирдэг байсан тэр үеэс, олон нийтийн хэвлэлийн эцэг Ж.Пулитцер <<Publicity>> буюу <Ил тод байдал> зарчмаа тунхаглаж, энгийн түмний хүсэл мөрөөдлийн төлөө дээдсийн хүрээнийхнийг халз тулаанд дуудсан тийм цаг мөчөөс хэвлэл мэдээлэл хэнээс ч, юунаас ч илүү хүчтэй, зоригтой байсаар ирсэн.