Монгол улсын их сургууль
Монгол хэл соёлын сургууль
Дармагийн Батбаяр : Бүтээхүйн зүй тогтол ба сайхныг бүтээхүйн нууц
Энэхүү ном нь зохиогчийн хөдөлмөрийг харуулсан бүтээл болох нь
Бүтээл туурвих орчин
Нисэх орон зай байхгүй бол шувуу хичнээн ч далавчтай байгаад нисч чадахгүйтэй адил бүтээл туурвих орчин байхгүй бол хичнээнч авъяастай байгаад бүтээн туурвиж чадахгүй .Бүтэээн туурвих орчин бол уран бүтээлийг бүрэлдүүлж гүйцээн төгсг
өх нэг чухал нөхцөл.Чухамхүү ийм орчин байсан учраас дэлхийн урлаг , ураг зохиолын үнэт эрдэнэс болсон суут бүтээлүүд бий болсон хэрэг юм.энэхүү Бүтээн туурвих орчин бол тансаг орд шилтгээн бус урц хонгил агуй овоохой ч бус.Чухамхүү ийм орчин байсан учраас дэлхийн урлаг , ураг зохиолын үнэт эрдэнэс болсон суут бүтээлүүд бий болсон хэрэг юм.энэхүү Бүтээн туурвих орчин бол тансаг орд шилтгээн бус урц хонгил агуй овоохой ч бус.Энэ бол тийм хэмээн тодорхойлогдошгүй ер бусын өвөрмөц нууц орчин.Тухайлбал: Онеро дө Бальзак өөрийнхөө цонхыг чимээ шуугийн оруулахгүйн тулд битүүлэн хаагаад , хаалгаа түгжин , лааны гэрэлд халаад өмсөн бичдэг байжээ.Ингэж бүтээл туурвихыг ихэнхи уран бүтээлчид эрхэмлэдэг байсан байна.Зарим зураачид гудамж талбайд сууж бодит үйл явдлыг зурж байх нь олонтаа харагддаг . Гэхдээ энэ нь уран бүтээл туурвих бус уран бүтээлдээ хэрэглэгдэх баримт материал цуглуулж буй хэрэг .Байгаль дээр өсөж үржиж буй ургамал амьтан бүгд далд ургадаг үүнээс үзвэл бүтээл туурвих орчин нь эхийн умай , газрын хөрс ,дэлхийн хэвлий юм.
өх нэг чухал нөхцөл.Чухамхүү ийм орчин байсан учраас дэлхийн урлаг , ураг зохиолын үнэт эрдэнэс болсон суут бүтээлүүд бий болсон хэрэг юм.энэхүү Бүтээн туурвих орчин бол тансаг орд шилтгээн бус урц хонгил агуй овоохой ч бус.Чухамхүү ийм орчин байсан учраас дэлхийн урлаг , ураг зохиолын үнэт эрдэнэс болсон суут бүтээлүүд бий болсон хэрэг юм.энэхүү Бүтээн туурвих орчин бол тансаг орд шилтгээн бус урц хонгил агуй овоохой ч бус.Энэ бол тийм хэмээн тодорхойлогдошгүй ер бусын өвөрмөц нууц орчин.Тухайлбал: Онеро дө Бальзак өөрийнхөө цонхыг чимээ шуугийн оруулахгүйн тулд битүүлэн хаагаад , хаалгаа түгжин , лааны гэрэлд халаад өмсөн бичдэг байжээ.Ингэж бүтээл туурвихыг ихэнхи уран бүтээлчид эрхэмлэдэг байсан байна.Зарим зураачид гудамж талбайд сууж бодит үйл явдлыг зурж байх нь олонтаа харагддаг . Гэхдээ энэ нь уран бүтээл туурвих бус уран бүтээлдээ хэрэглэгдэх баримт материал цуглуулж буй хэрэг .Байгаль дээр өсөж үржиж буй ургамал амьтан бүгд далд ургадаг үүнээс үзвэл бүтээл туурвих орчин нь эхийн умай , газрын хөрс ,дэлхийн хэвлий юм.
Нөхцөл
Эрнест хэмингуэй ажлаа эхлэхийнхээ өмнө арав гаруй харандаа үзүүрлэн бэлтгэчихээд өндөр индэр маягийн босоо ширээний ард зогсчихоод өнөөх харандаанаасаа аван бичдэг байжээ.Энэ нь зохиогчийн өөрөө өөртөө дэм өгөх саад учруулахгүй байх гэж буй болгосон зуршил юм.Үүнийг уран бүтээлч бус энгийн хүний нүдээр харвал гаж зуршил дон мэт харагддаг.Амеркийн зохиолч Марк Твен зохиолоо хэвтэж бичдэг ,Францын зохиолч Бюффон зохиолоо бичихээр ширээнийхээ ард суухдаа ёслолын хувцасаа өмсдөг байсан зэрэг нь бүгд зохиогчийн өөрөө өөртөө хуримтлуулсан зуршил .Өчүүхэн жижиг цаасны өөдөс , балын тасалдлаас үүдэж бүхэл бүтэн туурвих хүсэл үгүй болох тохиолдол байдаг.Үүнээс ангижрах ганц арга бол зуршсан нөхцөлд ажиллах явдал юм.
Туурвих цаг
Номыг уншаад энэ номыг хэзээ бичсэнийг би хэлж чадна хэмээн Лев Толстой хэлсэн байдаг .Түүний үзэж байгаагаар Жек Лондон шөнө , Чарльз Диккенс өдөр бичдэг харин өөрөө өглөөгүүр бичдэг байсан байна. Хэзээ бичих нь зохиол туурвилд гол үүрэгтэй учир Толстой үүнийг ажигласан хэрэг .И.В.Гёте хэзээ ч шөнө бичдэггүй байсан ба ямагт өглөөний тунгалаг сэрүүнд бичихийг илүүд үзэж ‘’Өдөр гэгч өтгөн сүүний өрмийг нь өглөө авч чадвал үлдэх сүү нь тараг хоормог болдог юм ‘’ Гэж хэлсэн байдаг. Эцэст хэлэхэд өдөр шөнийн алинд нь бичсэнээс бус өдөр бүхэн ямагт тогтмол цагт, тогтмол хугацаагаар ,тогтмол хэмжээтэй бичих нь чухал.
Өдөрт бичих хэмжээ
Ерөнхийдөө ямар төрлийн бүтээл бичиж байгаагаасаа хамаарч өдөрт бичих хэмжээ янз бүр байдаг. Шүлэг , үгүүллэг гэх мэтийн богино төрлийг болж өгвөл нэг амьсгаагаар бичсэн нь дээр байдаг.Роман , тууж гэх мэтийн томоохон бүтээлийг ингэж бичих арга байхгүй .Зайлшгүй олон хоног ,Сар заримдаа жилээр үргэлжлүүлэн бичихээс өөр арга байдаггүй.Ийм үед зохиолчид тодорхой хэсэг бүлэгийг дуусгаад завсарладаг. Тухайлбал: О.Бальзак өдөрт 30-40 хуудас заримдаа нэг бүлэг дуусгах нь түүний өдөрт бичих дундаж хэмжээ байсан .ер нь О.Бальзак шиг өдөрт 12-15 цаг ажилладаг зохиолч их ховор . Э.Хэмингуэй өдөрт 500 үг , Грэм Грин 300 үг бичихийг эрмэлздэг байсан . Өдөрт ийм хэмжээгээр бичих нь бичлэгийн эрч хүчээ алдахгүй байхад ч ,зугуухнаар ахин дөхсөөр төгсгөхөд ч хэрэгтэй .Иймээс өдөрт хэдэн хуудас бичих нь харьцангуй ойлголт юм.
Нэг бүтээлд зарцуулах хугацаа
Нэг бүтээлд зарцуулах хугацаа мэдээж зохиогч болгоных өөр өөр байна. Ихэнхи зохиогчид гараас гаргасан бүтээлдээ дахиж гар хүрдэггүй тийм нөхцөл ч байхгүй . Хэвлүүлсний хойно харахад засмаар зүйл зөндөө байдаг.Өөрийнхөө бүтээлийг хэвлүүлснээс хойш нэг ч удаа уншдаггүй уншхаар засмаар зүйл зөндөө гардаг гэж Толстой нэг судлаачид хэлсэн байдаг.Үүнээс гарах ганц арга нь хэвлүүлэхгүй байж байгаад дахин нягталж үзэх юм.Энэ аргыг И.В.Гёте бүхийл бүтээлдээ хэрэглэсэн . Гэхдээ уран зохиолийн адил бүтээлүүдэд ойролцоо жил зарцуулагдах нь элбэг байдаг. Тухайлбал:М.Сервантес Кихот ноёндоо 10 жил зарцуулсан бол ,Г.Флобер Бовари хатагтайдаа 5 жил Толстой Анна Каренина-д 4 жил гэх мэт.
Бүтээлийн тоо
Уран бүтээлч хүн болгонд байдаг нэг нийтлэг шинж бол чанартай сайн бүтээл юм.Энэ хүсэл л эртгий герегийн жүжгийн зохиолч Софоклыг 123 жүжиг, Эсхил Еврипидийг ер ерэн жүжиг бичүүлсэн хэрэг .Францын зохиолч Жорж Сименон 300 боть ном бичсэнээр одоогоор хамгийн их бүтээл туурвисан хүнээр тодроод байгаа.А.Дюмаг бусдын дэмжлэгтэйгээр 600 гаруй боть ном бичсэн гэдэг.Үүнээс үзвэл уран бүтээлч хүн асар их хөдөлмөрлөж үй олон зохиол бүтээл туурвиж байж жинхэнэ уран зохиолын үнэлэмжинд хүрэхүйц ганц хоёрхон эрхэм сайн бүтээл туурвидаг гэдгийг харуулсан хэрэг.
Эрхэмлэх гурван зарчим
Шинэ байх зарчим
Урлаг уран зохиолийн бүтээл нь хүний бүтээсэн бусад бүтээлээс ямагт шинэлэг байдгаараа ялгаатай.Нэгэн бүтээлчийн уран бүтээл өөр нэгэн уран бүтээлчийн бүтээлээс өөр шинэлэг байхаас гадна өөрийнх нь бүтээл ч мөн адил өмнөх бүтээлээс нь шинэ өөр байдаг.Ямарваа нэгэн үйл явц тасралтгүй хувьсан өөрчлөгдөх явц нь шинэ байхад багтана.Мөн шинэ зүйл гэдэг нь ганц оногдохуун шинэ байхын нэр бус онохуй ч адил шинэ байхын нэр юм.
Энгүүн бичих зарчим
Энэ зарчмыг баримтлах тийм ч хялбар бус .А.С.Пушкин Вяземскийд бичсэн нэгэн захидалдаа ‘’ энгүүн бичих эрхэм ухаан чамд бий ‘’ гэсэн байдаг нь энгүүн бичихэд ухаан хэрэгтэй гэсэн санаа байгаа юм.Энгүүн бичихэд их ухаан шаардагдана.Зарим нэг зохиолчдын бүтээл уншхад адармаатай , эргэлзээтэй байдаг ч утга санаа нь гүехэн байдаг. Гэтэл агуу суут ухаантан сонгодог зохиолчдын бүтээл энгүүн хэрнээ асар гүн гүнзгий утгатай байдаг. Үүнээс үзвэл ухаантай хүн гүн гүнзгий санааг энгүүн илэрхийлж чадна гэсэн үг юм.Тийм гэдгийг ч ухаантан мэргэдийн бүтээл туурвил нотолдог.
Тунгалаг байх
Жинхэнэ уран зохиолд нэг гайхалтай шинж чанар байдаг энэ нь тунгалаг байх зарчим юм.Уран зохиолыг ийм яруу тунгалаг болгож байгаа зүйл бол юмыг яруу сайхнаар мэдэрч байгаа зохиогчийн яруу сайхны мэдрэмж бөгөөд юмсыг яруу сайхнаар бичэхээс гадна чин сэтгэлээсээ бичих юм.Зохиол бичнэ гэдэг бол тунгалагт тэмүүлэх тэмүүлэл . Энэхүү гэгээн тунгалагт тэмүүлж байгаа тэмүүлэл нь үлэмжийн гоо сайхныг бүтээж байгаа юм.Үлэмжийн гоо сайхан бол энэ ертөнц дээрхи хамгийн гэгээн тунгалаг зүйл юм.
Нууцлах гурван чухаг
Өөрийгөө нуухуй: ямар ч зохиолд зохиолчийн бараа харагдах ,дуу нь сонсдох , зэрэг нь уран зохиолд жинхэнэ харш.Өөрийгөө хэрхэн далдалж авч явж чаддагаас зохиол бүтээлийн жинхэнэ чансаа харагддаг.Хамгийн гол нь өөрийн хувийн зүйл орчихоос сэрэмжил. ‘’Хүмүүст өөрийгөө бус хүмүүсийг үзүүл гэж ‘’ Антон Чехов өөрийн ах Александрт бичсэн захидалдаа бичсэн байдаг. Зохиолч өөрийн санаа бодлыг шууд бус дүр дүрслэл үйл явдалд шингээж илэрхийлэх ёстой уран зохиолын зарчим ийнхүү нууцлаг байхыг шаарддаг.
Санааг нуухуй: санаагаа нууцлах үйл явц уран санаа буюу туурвилын үүдэл санаа төрсөн тэр цаг үеэс эхэлэх нь олонтаа .1823 онд Фридрих Шиллерийн тухай И.Гёте ,Иоган Петер Эккерманд ярихдаа бичих гэж байгаа зохиолынхоо талаар тэр дуугүй байж чаддагүй бараг хүн бүхэнд ярина .Би бол хэнд ч хэлдэггүй дотроо бодоод л яваад байдаг гэсэн байдаг.
Аргыг нуухуй: хэдий чинээ төгс төгөлдөр бүтээл болно төдий чинээ хийсэн бүтээсэн арга нь нууцлагдмал байдаг.Францын яруу найрагч Жак Преверт ‘’шувуу хэрхэн зурах вэ ‘’гэдэг шүлэг байдаг .тэр шүлэгт эхлээд хаалга нь нээлттэй тор зурж түүнийгээ ой шугуйн ямар нэгэн модонд бэхлээд өөрөө нуугдан шувуу ирэхийг хүлээ .шувуу ирж торонд ормогц бийрээ авч торны хаалгыг хаагдсан байдлаар зур дараа нь шувууныхаа өд сөдөнд хүрэлгүйгээр зурсан тороо баллуурдан арилгаад шувууны өднөөс нэгийг авч зурагныхаа буланд нэрээ бич гэсэн өгүүлэмжтэй. Үүнд шувууныхаа өдөнд хүрэлгүй торыг баллуурд гэж байгаа хэсэгт нэн чухал нууцыг хадгалсан байна .Энэ нь шувууг хэрхэн барьсан аргаа нуух санаа юм.
No comments:
Post a Comment