Зургаан сарын хорин есөн
Зураг шиг сайхан налгар зун байсан юм
Зуурдаар аав минь амиа алдаж
Замбуулинд би аавгүй хоцорсон юм
Бурханд аавын минь хэрэг гарсан юм байлгүй
Буцаж ирэлгүй түүгээрээ явсан юм
Диваажинд аавын минь орон зай дутсан юм байж дээ
Дэндүү эрт намайгаа орхиод одсон юм
Үйлийн үр нь таарсан юм шиг
Үдийн хугархайд аав минь гарахдаа
Эргэж ирэхгүйгээ мэдсэн юм шиг
Ээжийг минь татаж үнсээд гарсан юм
Үдэш болж нар жаргалаа
Үүдээр аав минь орж ирсэнгүй
Гай таарсан тэр нэг орой
Гал дээр сүүтэй будаа буцлах нь нэгийг өгүүлнэ
Нэг их удсангүй аав минь өнгөрснийг бид мэдлээ
Нутгийн хүмүүс аавын минь цогцосыг
Хүндэтгэлтэйгээр өргөж гэрт орууллаа
Хүүхэд шиг цайлган ааваасаа би ингэж хагацсан юм
Балчир жоохон байсан ч гэлээ
Босоод ирээсэй гэж дотроо найдаж
Хөрч хөшсөн биеийг нь тэврэн
Хөлийг нь дэрлэж уйлж суусан юм
Шөнө болгон зүүдэндээ
Шивнэж би аавтайгаа ярилцдаг болхоор
Хийсвэр хоосон зүйл ч гэлээ
Хамгийн ихээр зүүдэнд би шүтдэг юм.
No comments:
Post a Comment