Wednesday, November 23, 2011

нохой үнэг болсонд хэн буруутай бэ


 “Хэрэв намайг хэвлэлгүй засгийн газар, засгийн газаргүй хэвлэлийн аль нэгийг сонго гэвэл би эргэлзэж тээнэгэлзэлгүй засгийн газаргүй хэвлэлийг сонгох болно”. Хэвлэлийн эрх чөлөөг хүндэтгэсэн үгсээс надад хамгийн их таалагддаг нь АНУ-ын ерөнхийлөгч асан Томас Жефферсоны хэлсэн дээрх үг. Дусал бэхээр засгийг унагаах хүчтэй хийгээд эх сурвалжаа амиараа ч хамгаалах зоригтой, эцэс сүүлд нь энэ хэний төлөө байв гэхэд гагцхүү ард олны үг хэлэх , үнэнийг мэдэх индэр нь байхын тулд дарамт шахалтын давалгаан дунд босогч байдаг дөрөв дэх засаглалд эрх чөлөө ямар ч баялагаас эрхэм гэдэгтэй худал хуурмагаас өөр хэн ч, юу ч санал зөрөхгүй биз ээ. Гагцхүү тэр л үнэт зүйлийг нь эзэрхийлэх аваас ардчилсан шударга засаглалын өнгө төрх сааралтаж, хүн ард бид хоёр нүдээ хэн нэгний хүсэл зорилгын хүлээсээр боолгуулах болно. Ардчилал булшлагдахаас гадна бидний оюун санаа булшлагдах болно. Наполеон агуу удирдагч байсан уу. Тийм. Ганц сонин 100 мянган цэрэгтэй армиас илүү гай тарьж чаддаг хэмээн тэр итгэж, зөвхөн эрх чөлөөт хэвлэлийн өмнө өвдөг чичирдэг байсан тэр үеэс, олон нийтийн хэвлэлийн эцэг Ж.Пулитцер <<Publicity>> буюу <Ил тод байдал> зарчмаа тунхаглаж, энгийн түмний хүсэл мөрөөдлийн төлөө дээдсийн хүрээнийхнийг халз тулаанд дуудсан тийм цаг мөчөөс хэвлэл мэдээлэл хэнээс ч, юунаас ч илүү хүчтэй, зоригтой байсаар ирсэн.

Чөлөөт хэвлэл захиалгатай болох нь ардчилалыг булшилдаг


“Хэвлэлийн эрх чөлөө бол мөнхийн сонор сэрэмж бөгөөд тэрбээр манай төр засгийг сахин хамгаалах эцэс төгсгөлгүй үүрэг хариуцлага мөн” хэмээн нэрт сэтгэгч Томас Жефферсон хэлсэн байдаг. Энэ нь ч санаандгүй хэлсэн зүйл бус гэдгийг  өнөөгийн нийгмийн бодит байдал хэлээд өгдөг.Хэвлэл мэдээлэл эрх чөлөөтэй байна гэдэг нь тухайн улс орны авилга хээл хахууль ,хууль бус бүхийл зүйлсийг тогтоон барих цорын ганц гүүр нь болж байдаг зүйл юм.Үүний тодорхой жишээ бол Дани улс  бөгөөд хэдий жижигхэн хэмжээний газар нутагтай ч түүндээ баймааргүй ихээр хэвлэлийнхээ эрх чөлөөг хөгжүүлж чадсан явдал нь тус улсын хамгийн том ололт юм. Тиймээс ч Дани улс дэлхийн хамгийн авилгагүй улсын тоог тэргүүлэх болсон биз .Транс пэренси Төрийн бус байгууллагаас 2006оны 11сарын 06 нд гаргасан судалгаанаас үзэхэд Монгол улс авилгын хэмжээгээрээ 163 орноос 99-т жагсаж байна. Энэ бол  манай оронд хэвлэлийн эрх чөлөө суллагдаагүй боогдмол байгаагийн илрэл юм.Өнөөгийн монгол хүмүүсийн ахуй амьдралаас хүртэл авилгын хэлбэрийг маш ихээр харж болно.Тухайлвал: Хууль бусаар хулгайн замаар мод оруулж буй хүмүүс хил гаалийн ажилтанд хахууль өгөх , сургуулиа төгсөөд ажилд орохын тулд захирал дээд албан тушаалын хүмүүстээ гарыг нь цайлгах зорилгоор заавал ямар нэгэн юм өгөх гэх мэт..... нэрлэж дуусашгүй олныг дурдаж болно. Хэрэв энэ байдал манай оронд үргэлжилсээр байвал Монгол улс 99-т бус 163-т ч жагсаж болох юм.Энэ бүхнийг зогсоож Монгол улсыг Дани улстай энэ зэрэгцэх хэмжээнд хүргэж чадах цорын ганц арга зам нь хэвлэл мэдээлэл эрх чөлөөтэй байх явдал мөн хэмээн дахин дурдахад илүүдэхгүй биз .

Тамхи таныг бас намайг...


Эрдэм номын уурхай болсон их,дээд сургуулиуд маань одоо уурын зуух болчихсон юм шигээ.сургуулийн буланд байрлах цонх,оо-ын өрөө гэх газрууд гэр хорооллын утаа ингэтлээ тархаа юу гэмээр утаанд хучигдаж,бие засахаар ороод гарах хэн нэгний нүднээс нулимс урсгаж хоолойг нь хорсгоно.Энэ бүх утааг үүсгээд байгаа хүмүүс нь сургуульд суралцдаг оюутан залуус тэр дундаа охид ихэнхи хувийг эзэлж байна гэвэл хэн хүнийг гайхшруулж алмайралд оруулах биз,тэгвэл энэ бол бодит үнэн юм.нарийхан цагаан хуруундаа тамхи хавчуулж хааяа нэг хүчтэй сорсноо хариу үлээн гаргах охидыг хараад юунд ингэтлээ тамхинд орсон юм болоо гэж гайхмаар,хэдий тамхи татах татахгүйн тэдний өөрийн асуудал ч гэлээ хоёрдагч гэр нь болсон сургуульдаа тамхи татаж утаанд умбуулах хэрэг тэдэнд баймааргүйсэн.дашрамд дурдахад тамхины утаа татаж буй эзнээ бус харин хажууханд нь байгаа хэн нэгнийг илүү хордуулдаг гэдгийг хэлэхэд илүүдэхгүй биз.тэдэнд гэж хэлэхэд тамхи татахаа больдоггүй юмаа гэхэд  төрөлх сургуульдаа татахгүй байгаарай гэж хүсэх байна.





Monday, November 21, 2011

Цуурхай гавлын дуулал


Гэм зэмгүй 37000 хүний амийг авч одсон хэлмэгдүүлэлт хэмээх хар сүүдэр монголчууд биднийг дайрч өнгөрөөд даруй 78 жилийн нүүрийг үзэж байгаа билээ.Өнөөдөр Бид тэрхүү хар сүүдэрт өртөж  алтан амиа алдсан буурал өвгөдийнхөө гэгээн дурсгалыг хүндэтгэхээр хэлмэгдэгсдийн хөшөөний  урд ирээд байна. Нуруугаар хүйт дааж , элэг эмтрэм гашуудлын аяар   энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагааны  нээлт  эхэлж. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , УИХ-ын дэд дарга Энхболд ,Ерөнхий сайд С.Батболд нар хөшөөнд хүндэтгэл үзүүлж  нар зөв тойров. Энгэртээ зураг тэвэрсэн хөгшид  тэдний хойноос цувран дагах нь  яг л оршуулгын ажил болж байгаа мэт сэтгэгдлийг өөрийн эрхгүй төрүүлнэ.Хэсэг хөгшид зул асааж цагаан сүүнийхээ дээжийг өргөж байсан бол зарим нь хадаг барин мөргөж байлаа.  Үүний дараагаар тэнд цугласан хүмүүс  хэлмэгдэгсдийн музейг үзэж сонирхохоор явлаа.Музейд  ороход хэний ч айдасыг төрүүлэм бас сонирхол татам зүйлс олон байсны нэг нь хомроголд өртөж буудуулсан лам нарын гавлын яс байсан юм.Хэлмэгдэгсдийн амьд ахуйдаа хэрэглэж байсан эдлэл хэрэглэл , хоригдож байсан шоронгийн хаалга, тамга тэмдэг байснаас гадна тэдний эхнэр, хүүхэд ээж аавдаа бичиж байсан захидал хүртэл байв.Эдгээр хүмүүсийн ямар ажил хийдэг байсан , ямар шалтгаанаар цаазлуулсан, алдар гавъяа ,хэний хэн болохыг нь зургийн доор байрлах товч намтараас нь харж  болохоор байлаа.Иинхүү музейгээс биднийг гарахад  тэдгээр  цуурхай гавалнуудын бид нар  гэмгүй улс шүү дээ яагаад биднийг  цаазалсан юм бэ гэх бүдэг дуу цуурайтан сонсогдлоо.

Sunday, November 20, 2011

увс аймаг

hadnaas urgasan mod uws aimag
zaant had uws aimag bukhmurun sum
лам хад увс аймаг бөхмөрөн сум
hun chuluun hushuu

argal

bulag shand

zaantiin huwuu

монгол наадам


Хувьтай төрсөн Монгол түмний минь
Хувьсгалыг тохиолдуулж хийдэг баяр
Улс Монгол үүсэн хөгжиснийг
Угтаж хийдэг улсын минь баяр
           Идэр хүчтэнгүүд нь ноцолдож
           Их хүлгүүд нь хурдалж
           Тавьсан сум нь онодог
            Та биднийг баясгагч наадам аа
Халх , дөрвөд, хотон, баядын
Хамгаас дуртай үндэсний баяр
Хамаг Монголын тулгуур төр  байгуулагдсаныг
Хамтатгаж хийдэг түүхт баяр
             Хаан Чингисийн үеэс үүсэлтэй
             Хатан Мандухайн төрөөс хөгжилтэй
             Дээдэс өвгөдөөс уламжилж ирсэн
             Дэлхийд ганцхан Монгол наадам  аа

сонголт

Дарс хүнийг, дэмийрч солиорох мансуурлаар тэтгэдэг бол
Дурлал хүнийг, дундрашгүй их урмаар тэтгэдэг
Дайн хүнийг, далай шиг их  зовлонд  умбуулдаг бол
Дуу хүнийг, уяхан зөөлөн эгшигэнд  умбуулдаг
         Хайр хүнд, хамгийг бүтээх хүч чадал хайрладаг бол
         Хорон санаа хүнд, бусдыг устгах хар хүчийг хайрладаг
         Шагнал хүнийг, амжилт руу хөтөлдөг бол
         Шунал хүнийг,  хүсээгүйгээ хийх мунхаглал руу хөтөлдөг
Мөнгө хүнд, хүссэнийгээ авах боломжийг  олгодог бол
Мөрөөдөл хүнд, ихийг хийх итгэлийг олгодог
Амжилт хүнд, алдар нэрийг авчирдаг бол
Атаархал хүнд, атгаг муу санааг авчирдаг
        Ном хүнд ,ариун цагаан мөрийг дэлгэрүүлдэг бол
        Наргиан цэнгээн хүнд ,гэмшил харууслын үрийг дэлгэрүүлдэг
        Аавын сургаал хүнд , аливаа мууг тэвчих ухааныг бэлэглэдэг бол
        Архи тамхи хүнд, адгийн муухай араншинг бэлэглэдэг
Аливаа бүхэн муу сайныг хослуулдаг хойно
Алдаж эндэлгүй ариуныг нь сонгоорой
Ажил хэрэг муу сайнтай  байдаг  хойно
Алжааж хойшлуулалгүй ёайныг нь бүтээгээрэй