“Хэвлэлийн эрх чөлөө бол
мөнхийн сонор сэрэмж бөгөөд тэрбээр манай төр засгийг сахин хамгаалах эцэс
төгсгөлгүй үүрэг хариуцлага мөн” хэмээн нэрт сэтгэгч Томас Жефферсон хэлсэн
байдаг. Энэ нь ч санаандгүй хэлсэн зүйл бус гэдгийг өнөөгийн нийгмийн бодит байдал хэлээд
өгдөг.Хэвлэл мэдээлэл эрх чөлөөтэй байна гэдэг нь тухайн улс орны авилга хээл
хахууль ,хууль бус бүхийл зүйлсийг тогтоон барих цорын ганц гүүр нь болж байдаг
зүйл юм.Үүний тодорхой жишээ бол Дани улс
бөгөөд хэдий жижигхэн хэмжээний газар нутагтай ч түүндээ баймааргүй
ихээр хэвлэлийнхээ эрх чөлөөг хөгжүүлж чадсан явдал нь тус улсын хамгийн том
ололт юм. Тиймээс ч Дани улс дэлхийн хамгийн авилгагүй улсын тоог тэргүүлэх
болсон биз .Транс пэренси Төрийн бус байгууллагаас 2006оны 11сарын 06 нд гаргасан
судалгаанаас үзэхэд Монгол улс авилгын хэмжээгээрээ 163 орноос 99-т жагсаж
байна. Энэ бол манай оронд хэвлэлийн эрх
чөлөө суллагдаагүй боогдмол байгаагийн илрэл юм.Өнөөгийн монгол хүмүүсийн ахуй
амьдралаас хүртэл авилгын хэлбэрийг маш ихээр харж болно.Тухайлвал: Хууль
бусаар хулгайн замаар мод оруулж буй хүмүүс хил гаалийн ажилтанд хахууль өгөх ,
сургуулиа төгсөөд ажилд орохын тулд захирал дээд албан тушаалын хүмүүстээ гарыг
нь цайлгах зорилгоор заавал ямар нэгэн юм өгөх гэх мэт..... нэрлэж дуусашгүй олныг
дурдаж болно. Хэрэв энэ байдал манай оронд үргэлжилсээр байвал Монгол улс 99-т
бус 163-т ч жагсаж болох юм.Энэ бүхнийг зогсоож Монгол улсыг Дани улстай энэ
зэрэгцэх хэмжээнд хүргэж чадах цорын ганц арга зам нь хэвлэл мэдээлэл эрх
чөлөөтэй байх явдал мөн хэмээн дахин дурдахад илүүдэхгүй биз .Хэвлэлээ эрх
чөлөөтэй байлгахын тулд эхлээд сэтгүүлчдийнхээ эрх ашгийг хамгаалж , айх
аюулгүй ажилаа хийх нөхцлийг нь бүрдүүлж өгөх нь зүй ёсны хэрэг буй за
.Сэтгүүлч хүн төрийн өндөр албан тушаалын хэн нэгний талаар сөрөг материал гаргасан тохиолдолд цагдаа , шүүхээр
далайлган айлган сүрдүүлдэг байдал өнөөгийн нийгэмд ихээр байгаа билээ.Энэ нь
сэтгүүлч ямар нэгэн юмны сэжүүрээс атгаж чадсан ч гэлээ түүнийхээ төлөө тууштай
тэмцэж чадалгүй хүчин мөхөсдөх нөлөөлөл болдог.Хэвлэл эрх чөлөөтэй байгаа
эсэхийг төрийн албан хаагчдийн үйл
ажиллагааг хянах хоточ нохойн үүргээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэрхэн биелүүлж
байгаагаар нь үзэх ёстой гэж үздэг.Гэтэл дээрхи жишээнээс үзэхэд төрийн албан
хаагчдийн үйл ажиллагааг хянах нөхцөл
бололцоог хоточ нохойдоо олгохгүй байгаа байдал ажиглагдаж байна. Иймээс
“ХМХ”-үүд хоорондоо өрсөж тэмцэх замаар бус харин нэгдэж нийлэх замаар хүч
хавсран авилга хэмээх араатнаас хотоо хамгаалж чадах хүчирхэг хоточ нохой болж
хууль бус бүхнийг илчилж , ХМХ-ийг чөлөөлөх хэмжээний чадварлаг баг бүрдүүлэх
нь чухал юм.Засгийн газар ХМХ-хоорондоо янагийн холбоотой байж болохгүй
хэмээсэн хатуухан боловч үнэн үг байдаг нь угтаа засгийн газар ХМХ-хоёр нэгэг
дээвэр дор хамт байж болохгүй хэрэв нэгдвэл ХМХ-засгийн газарт хяналт тавих бус
харин ч энэ хоёр нэгдэн нийлвээс авилга хээл хахууль газар авч улам өргөжих
болно гэсэн санаа юм . Тиймээс ч чөлөөт
хэвлэл захиалгатай болох нь ардчилалыг булшилж ,амьдралыг устгах гол шалтгаан болдог юм.
No comments:
Post a Comment