Дарс хүнийг, дэмийрч
солиорох мансуурлаар тэтгэдэг бол
Дурлал хүнийг,
дундрашгүй их урмаар тэтгэдэг
Дайн хүнийг, далай шиг
их зовлонд умбуулдаг бол
Дуу хүнийг, уяхан зөөлөн
эгшигэнд умбуулдаг
Хайр хүнд, хамгийг бүтээх хүч чадал
хайрладаг бол
Хорон санаа хүнд, бусдыг устгах хар хүчийг
хайрладаг
Шагнал хүнийг, амжилт руу хөтөлдөг бол
Шунал хүнийг, хүсээгүйгээ хийх мунхаглал руу хөтөлдөг
Мөнгө хүнд, хүссэнийгээ
авах боломжийг олгодог бол
Мөрөөдөл хүнд, ихийг
хийх итгэлийг олгодог
Амжилт хүнд, алдар
нэрийг авчирдаг бол
Атаархал хүнд, атгаг муу
санааг авчирдаг
Ном хүнд ,ариун цагаан мөрийг
дэлгэрүүлдэг бол
Наргиан цэнгээн хүнд ,гэмшил харууслын
үрийг дэлгэрүүлдэг
Аавын сургаал хүнд , аливаа мууг тэвчих
ухааныг бэлэглэдэг бол
Архи тамхи хүнд, адгийн муухай араншинг
бэлэглэдэг
Аливаа бүхэн муу сайныг
хослуулдаг хойно
Алдаж эндэлгүй ариуныг
нь сонгоорой
Ажил хэрэг муу
сайнтай байдаг хойно
Алжааж хойшлуулалгүй
ёайныг нь бүтээгээрэй
No comments:
Post a Comment