Эрдэм номын уурхай
болсон их,дээд сургуулиуд маань одоо уурын зуух болчихсон юм шигээ.сургуулийн
буланд байрлах цонх,оо-ын өрөө гэх газрууд гэр хорооллын утаа ингэтлээ тархаа
юу гэмээр утаанд хучигдаж,бие засахаар ороод гарах хэн нэгний нүднээс нулимс
урсгаж хоолойг нь хорсгоно.Энэ бүх утааг үүсгээд байгаа хүмүүс нь сургуульд
суралцдаг оюутан залуус тэр дундаа охид ихэнхи хувийг эзэлж байна гэвэл хэн
хүнийг гайхшруулж алмайралд оруулах биз,тэгвэл энэ бол бодит үнэн юм.нарийхан
цагаан хуруундаа тамхи хавчуулж хааяа нэг хүчтэй сорсноо хариу үлээн гаргах
охидыг хараад юунд ингэтлээ тамхинд орсон юм болоо гэж гайхмаар,хэдий тамхи
татах татахгүйн тэдний өөрийн асуудал ч гэлээ хоёрдагч гэр нь болсон
сургуульдаа тамхи татаж утаанд умбуулах хэрэг тэдэнд баймааргүйсэн.дашрамд
дурдахад тамхины утаа татаж буй эзнээ бус харин хажууханд нь байгаа хэн нэгнийг
илүү хордуулдаг гэдгийг хэлэхэд илүүдэхгүй биз.тэдэнд гэж хэлэхэд тамхи татахаа
больдоггүй юмаа гэхэд төрөлх сургуульдаа
татахгүй байгаарай гэж хүсэх байна.
No comments:
Post a Comment