“Хэрэв намайг хэвлэлгүй засгийн газар, засгийн газаргүй хэвлэлийн аль нэгийг сонго гэвэл би эргэлзэж тээнэгэлзэлгүй засгийн газаргүй хэвлэлийг сонгох болно”. Хэвлэлийн эрх чөлөөг хүндэтгэсэн үгсээс надад хамгийн их таалагддаг нь АНУ-ын ерөнхийлөгч асан Томас Жефферсоны хэлсэн дээрх үг. Дусал бэхээр засгийг унагаах хүчтэй хийгээд эх сурвалжаа амиараа ч хамгаалах зоригтой, эцэс сүүлд нь энэ хэний төлөө байв гэхэд гагцхүү ард олны үг хэлэх , үнэнийг мэдэх индэр нь байхын тулд дарамт шахалтын давалгаан дунд босогч байдаг дөрөв дэх засаглалд эрх чөлөө ямар ч баялагаас эрхэм гэдэгтэй худал хуурмагаас өөр хэн ч, юу ч санал зөрөхгүй биз ээ. Гагцхүү тэр л үнэт зүйлийг нь эзэрхийлэх аваас ардчилсан шударга засаглалын өнгө төрх сааралтаж, хүн ард бид хоёр нүдээ хэн нэгний хүсэл зорилгын хүлээсээр боолгуулах болно. Ардчилал булшлагдахаас гадна бидний оюун санаа булшлагдах болно. Наполеон агуу удирдагч байсан уу. Тийм. Ганц сонин 100 мянган цэрэгтэй армиас илүү гай тарьж чаддаг хэмээн тэр итгэж, зөвхөн эрх чөлөөт хэвлэлийн өмнө өвдөг чичирдэг байсан тэр үеэс, олон нийтийн хэвлэлийн эцэг Ж.Пулитцер <<Publicity>> буюу <Ил тод байдал> зарчмаа тунхаглаж, энгийн түмний хүсэл мөрөөдлийн төлөө дээдсийн хүрээнийхнийг халз тулаанд дуудсан тийм цаг мөчөөс хэвлэл мэдээлэл хэнээс ч, юунаас ч илүү хүчтэй, зоригтой байсаар ирсэн.
Энэ бүхнийг гэрчлэх мянга мянган баримт түүхэнд бий. Нацистуудын эсрэг жирийн ардын төлөөлөл байсан сэтгүүлч Юлиус Фучикийн “Хүзүүндээ дүүжлүүртэй сурвалжилсан минь” нийтлэлийг санаж байгаа бол хэвлэлийн эрх чөлөө хэр их үнэ цэнээр олдсоныг мартах учиргүй юм. Хувьсгал гаргахгүй байя гэвэл хэвлэлийн амыг барих хэрэгтэй гэдэг байсан он жилүүдийг үзэгнээс өөр зэвсэггүйгээр сөрж ялсан өнөөдрийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг эрх мэдэл, мөнгө төгрөгөөр хэмжиж, зарж байгаад асуудлын гол оршино. Ардчилсан засаглалд шилжээд 20 гаруй жилийн нүүрийн үзэж буй манай оронд анх 1998 оны наймдугаар сарын 28-нд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг баталсан. Битүү байсан үзэл бодлын сав тэс буудаж, үгээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хандлага эрс ихэсч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл хаант засгаас эхлээд үзэл сурталжсан нийгэм хүртэл хамт нэг хөнжилд байсан ч ардчилал хэмээх шинэ засаглал тэднийг салган өөрийн хоточ нохойгоо болгочихсон шүү дээ. Гэвч өнөөгийн зарим хэвлэл шударга үнэний бэлгэдэл нохой гэхээсээ илүү хоёр намын гутамшиг, шунал залихайн бэлгэдэл үнэг шиг л харагдаад байх юм даа. Нохой үнэг болж төрөл арилжихад нүцгэн байдал нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл чөлөөт хэвлэлүүд мөнгөгүй, эдийн засгийн хувьд хараат байгаа нь өөрийгөө худалдахад, үнэнийг дарахад, аль нэг нам эвсэл, улстөрчийн утсан хүүхэлдэй болоход хамгийн их нөлөөлдөг. Үлгэр жишээн бэлгэдэл өнөөх Америкийн хэвлэлийг бусад орны хэвлэлээс ялгадаг гол чанар бол үзэл бодлын хараат байдлаас үхтлээ айдаг явдал. Тэглээ гээд тэд дампуурдаггүй. Хэвлэгдэх хувиараа толгой цохидгийн шалтгаан нь шалиг бусармал мэдээллээс шалтгаан, үр дагаврыг илүүд үздэгт байгаа юм. Сонин үнэхээр сонирхолтой нийтлэл, мэдээлэлтэй бол бичиг үсэггүй хүн ч худалдаж авна гэвэл ёжтой санагдаж болох ч үнэний ортой. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний хорооноос гаргасан “Хэвлэлийн эрх чөлөөний харти”-д “Чөлөөт хэвлэл бол чөлөөт хүмүүс” гэж зүгээр ч нэг тодорхойлоогүй байх. Монголын сэтгүүл зүйн түүхэнд гарч ирсэн цоо шинэ үзэгдэл болох чөлөөт хэвлэл жинхэнэ “чөлөөт” болох зам тийм ч дардан биш. Гэвч ямар ч хүнд шахалт, хэчнээн ч их мөнгөний дэргэд оюун санааны эрх чөлөөг эдийн засгийн эрх чөлөөгөөр солимгүй л санагддаг. Нөгөө талаас төр засгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн монопол эрхээр дамжуулж чөлөөт хэвлэлд дарамт үзүүлэх гэсэн оролдлого далд хэлбэрээр цаг тутам явагдаж байна шүү дээ. Хэвлэлийн эрх чөлөөг хуулиар зөвшөөрдөг атлаа өөрсдөд нь хяналт тавихад байж сууж яддаг эрх дураараа энэ төрийн өмнө хүлцэнгүй байх, үзгээ хутга болгох үгүйг мэдээж чөлөөт хэвлэлийн жигүүр сэтгүүлчид өөрсдөө шийднэ. Магадгүй хэнд ч хэрэггүй, бүдүүлгээр хэлбэл хогон мэдээллээр нүүрээ дүүргэж, хов живийн хойноос хэтэрхий их хөөцөлдөөд ирэхээр чөлөөт хэвлэл эрх ямбатай нэгний өгөөш ч болж мэддэг. Чөлөөт хэвлэлийн хамгийн чухал үүрэг бол гүйцэтгэх, шүүх, хууль тогтоох засаглалтай эн тэнцэх эрх мэдлээ эдэлж, төрийн үйл байдалд хяналт тавин ажиглах, үнэлэлт өгөх байдаг. Хянах нь бүү хэл хянуулаад сууж байгаа чөлөөт хэвлэлийн орон зай худал хуурмагаар дүүрэн. Өмнөх нийгмээ бодвол бид нэг алхам урагшилж байгаа ч хоёр алхам ухраад байвал юунд хүрэх нь ойлгомжтой. Шударга, үнэний тунхаг нохой, шар үнэгний залиар хэчнээн жил ардчилсан хувьсгалын ясыг өндөлзүүлэх бол гэхээс сэтгэл эмзэглэмээр. Ардчилсан нийгмийн тулгын чулуу болох чөлөөт хэвлэлийн салхи 20 гаруй жил салхилахад ард түмэн түүнд хэчнээн их хайртай болсныг хэмжих аргагүй юм. Тэд зарим үед чөлөөт хэвлэлд итгэдэггүй ч ямар нэг шинэ зүйлийг хүсэн хүлээдэгт гол учир, үзэл бодлын эрх чөлөөний мөн чанар оршиж байгаа билээ. Хэвлэлийн эрх чөлөөг улстөрийн гяндангаас гаргах цаг нэгэнт болжээ. Сэтгүүлч шоронд шоронгийн түлхүүртэйгээ ордог гэдэг. Худал хуурмаг, хахир хатуугийн мөнх цэвдэг торыг хэрхэн ярж гарах нь чөлөөт хэвлэлийнхний мэдэлд бүрэн байна. Алтан шийдвэр бидэнд бий. Үгийн үнэн үзгийн бэх татраагүй цагт үнэн хэзээд л ялах болно шүү дээ. Хянах, мэдээлэх, үнэлэлт өгөх үүргийг хээл хахууль, эрх дарх, эзэрхийлэл идэж байгаа ч үүний эсрэг босогч хэвлэлүүд ч мөн байгааг дурдах хэрэгтэй. Хэвлэлийн эрх чөлөөг хэр үнэн мэдээлэл бичдэг нь хүртдэг гэж боддог. Ардчиллын хоточ нохой айн сүүлээ хавчиж, арга сиймхийн засвар зусардах үнэг болсонд хэн буруутайг одоо хэлэх ч шаардлага үгүй боллоо. Үзэл бодлын чөлөөт салхи бидний нийгэмд саадгүй салхилж, үнэн нь худлаа ялж, ардчилсан нийгмийг булшны нүхнээс татах тийм хүч чөлөөт хэвлэлийнхэнд байдаг болохоор тэд биднээс айдаг. Энэ айдас тэдний зүрхэнд мөнх байж, чөлөөт хэвлэлийн шударга хана хэрмийг давж чаддаггүй нь бидний хувь тавилан юм. Ард түмэн ардчилал, чөлөөт хэвлэлдээ хэчнээн их хайртайг цаг хугацаа харуулдаг болохоор нүцгэн ч гэсэн үнэнийг өгүүлж, зоосгүй ч гэлээ захиалгагүй байвал ялалт ганцхан биднийх л юмсан.

МУИС-ийн ОУСЗ-н 2-р дамжааны оюутан Б.Баярбаясгалан
No comments:
Post a Comment