Monday, November 21, 2011

Цуурхай гавлын дуулал


Гэм зэмгүй 37000 хүний амийг авч одсон хэлмэгдүүлэлт хэмээх хар сүүдэр монголчууд биднийг дайрч өнгөрөөд даруй 78 жилийн нүүрийг үзэж байгаа билээ.Өнөөдөр Бид тэрхүү хар сүүдэрт өртөж  алтан амиа алдсан буурал өвгөдийнхөө гэгээн дурсгалыг хүндэтгэхээр хэлмэгдэгсдийн хөшөөний  урд ирээд байна. Нуруугаар хүйт дааж , элэг эмтрэм гашуудлын аяар   энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагааны  нээлт  эхэлж. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , УИХ-ын дэд дарга Энхболд ,Ерөнхий сайд С.Батболд нар хөшөөнд хүндэтгэл үзүүлж  нар зөв тойров. Энгэртээ зураг тэвэрсэн хөгшид  тэдний хойноос цувран дагах нь  яг л оршуулгын ажил болж байгаа мэт сэтгэгдлийг өөрийн эрхгүй төрүүлнэ.Хэсэг хөгшид зул асааж цагаан сүүнийхээ дээжийг өргөж байсан бол зарим нь хадаг барин мөргөж байлаа.  Үүний дараагаар тэнд цугласан хүмүүс  хэлмэгдэгсдийн музейг үзэж сонирхохоор явлаа.Музейд  ороход хэний ч айдасыг төрүүлэм бас сонирхол татам зүйлс олон байсны нэг нь хомроголд өртөж буудуулсан лам нарын гавлын яс байсан юм.Хэлмэгдэгсдийн амьд ахуйдаа хэрэглэж байсан эдлэл хэрэглэл , хоригдож байсан шоронгийн хаалга, тамга тэмдэг байснаас гадна тэдний эхнэр, хүүхэд ээж аавдаа бичиж байсан захидал хүртэл байв.Эдгээр хүмүүсийн ямар ажил хийдэг байсан , ямар шалтгаанаар цаазлуулсан, алдар гавъяа ,хэний хэн болохыг нь зургийн доор байрлах товч намтараас нь харж  болохоор байлаа.Иинхүү музейгээс биднийг гарахад  тэдгээр  цуурхай гавалнуудын бид нар  гэмгүй улс шүү дээ яагаад биднийг  цаазалсан юм бэ гэх бүдэг дуу цуурайтан сонсогдлоо.

No comments:

Post a Comment